72 хүн сураггүй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Хятадын Өмнөд хэсэгт загасчилж явсан 72 иргэн хар салхины улмаас ор сураггүй болжээ. Гуандон мужийн өмнөд хэсгээс гарсан гурван хөлөг онгоц ням гарагийн үд дунд хар салхины шуурганд өртөж Хайнан арлаас 330 км-ын зайд живсэн хэмээн Хятадын Синхуа агентлаг мэдээлэв.

Хөлөг онгоцонд нийт 88 загасчин явсан бөгөөд тэдний 16 нь аврагдсан байна. Одоогоор эрлийн баг ор сураггүй болсон иргэдийг хайж байгаа аж. Түрүүчийн долоо хоногт Зүүн Өмнөд Азийг дайрсан хар салхины сүүлчийн хэсэгт загасчид өртсөн хэмээн цаг уурын албаныхан хэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top