“X factor” шоугаар олонд танигдсан дуучин Александра Бурк нүцгэлжээ. Гэхдээ тэрбээр сайн үйлсийн төлөө үүнийг хийсэн гэнэ. Александра Бурк амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллагын үйл ажиллагааг сурталчлах үүднээс өөрийн нүцгэн зургаа нийтлүүлсэн байна. Сурталчилгааны хуудсан дээр “Би ангийн үс өмссөнөөс нүцгэлэхийг илүүд үзнэ” хэмээн бичжээ. Мөн дуучин бүсгүй амьтан тэжээдэг бөгөөд ангийн үс бэлтгэх үйлдвэрт юу болдгийг анх мэдээд үнэхээр сэтгэл нь шимширсэн тухайгаа ярьжээ. Тэрээр "Тэднийг үслэг хүрэм хийхийн тулд зовоож байна гэж бодоход айдас төрж байна. Тиймээс хэн нэгэн ангийн үсэн хүрэм худалдаж авахдаа “PETA”-гийн энэ сурталчилгааг санаасай гэж хүсч байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
KKK big black women not good why did you do that..