МЭӨ 1388-1351 онд Египетэд хаан суусан III Аменхотепийн хамгийн өндөр хөшөөг олжээ. Египетийн Эртний соёлын яамны мэдээлсэнээр өнгөт кварцит чулуун хөшөө МЭӨ 27 оны хүчтэй газар хөдлөлтөөр нурсан байна. Нил мөрний баруун эрэг дэх III Аменхотеп хааны сүмийн малтлагын үеэр 14 метр өндөр хөшөөг гаргажээ. Уг сүм Египетийн өмнө зүгийн Луксор хотын ойролцоо оршдог байжээ. Археологичид эвдэрч сүйдсэн хэсгүүдийг нь эвлүүлсний дараа хөшөөг музейд байрлуулах юм байна. III Аменхотеп хааны үед эртний Египет соёл иргэншлийнхээ оргилд хүрсэн бөгөөд тэрээр туйлын шүтлэгтэй нэгэн байсан тул өөрийгөө Египетийн олон бурхантай хамт байгаагаар дүрсэлсэн олон арван хөшөө дурсгал, сүм бүтээсэн ажээ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )