Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд яг одоо хуралдаж байна. Гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийх болсонтой холбоотойгоор бүлгийн дарга Н.Энхболдын өрөөнд яаралтай хуралдаж байгаа аж. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 14.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы үеэр мэдээлэл хийх юм.  МАН-ын зүгээс Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top