Ерөнхий сайд гишүүдэд мэдээдэл хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийж байна. Тэрбээр УИХ-ын гишүүдэд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж байна. Ерөнхий сайдын мэдээлснээр энэ жил мал сүргийн тоо өссөн бөгөөд Чингис бонд, Хөгжлийн банкны мөнгө, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд 11,3 хуваарь өсөхөд нөлөөлжээ. Энэ жил дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд багагүй мөнгө зарцуулж, үр дүн нь гарч эхэлсэн. Найман хувийн хүүтэй зээлд 8200 иргэн хамрагдсан бол зургаан хувийн хүүтэй зээл авсан байсан 16,200 иргэн мөн энэ шинэ хөтөлбөр рүү шилжиж чаджээ. Оны эхний хагас жилийн байдлаар дэд бүтцийн үйлдвэрлэл 4,3 дахин өссөн байна. Мөн өнгөрсөн жилийн энэ үед инфляци огцом өсөлттэй байсан бол энэ жил өсөлт нь хоёр дахин буурсан. 2012 оны 8 сард инфляци оны эхнээс 11,1 байсан бол энэ жил 6,7 хувьтай байгааг дурьдлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top