“Канэбо” 56 сая ам.долларын алдагдал хүлээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 05

Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын нэг “Канэбо”-г манай бүсгүйчүүд сайн мэдэх биз. Тэгвэл сүүлийн үед тус компанийн цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний чанарын асуудал шуугиан дэгдээгээд байгаа юм. Чанаргүй бүтээгдэхүүнээс болж хохирсон хүмүүсийн тоо 14 мянгад хүрсэн талаар тус компанийн зүгээс албан ёсоор мэдэгдээд байна. Цайруулах үйлчилгээтэй гэгдэх бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчид цайраагүй бөгөөд эсрэгээрээ алаг цоог цайралт явагдан, арьсан дээр нь энд тэнд цагаан толбонууд үүссэн тохиолдол олон гарчээ. Арьсны мэргэжилтнүүд ч ийм үр дүн гарч байгааг батлан хэлцгээж байгаа аж. Түүнчлэн тус улсын хэд хэдэн эмнэлэгт “Канэбо”-гийн чанаргүй цайруулах бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүст тусгай үзлэг хийж байгаа юм байна. Олон мянган хэрэглэгчдийг хохироосон “Канэбо” компани албан ёсоор уучлалт хүсээд байгаа. Тус компани энэ хэрэг явдлаас 56 сая ам.долларын алдагдал хүлээж байгаа гэсэн тооцоо байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top