Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан II Элизабетагийн хоббиг онцолж байна. 11 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог тэрээр үнэт эдлэл цуглуулах хоббитой аж.
Түүний үнэт эдлэлийн цуглуулгад Фабержегийн урласан ширхэг бүр нь 4 сая ам.долларын үнэтэй домогт өндөг 4 ширхэг, 108 кратын "Кихонор" хэмээх алдарт маргад эрдэнэ, Лондоны Тауэрт л хадгалагдаж байдаг, хэдэн зууны турш үе дамжсан эрдэнийн чулуун титэм, очирт таяг, гурван эгнээ сувдан бугуйвч, II Николай хааны эх Мария хатан хааны хэрэглэж байсан очир алмаас, сувд, үнэт эрдэнийн чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт, сувдан титэм, үнэт чулууны цуглуулга зэрэг асар олон зүйл бий аж. Ер нь Элизабетагийн үнэт эдлэлийн цуглуулгад үнэ тогтоох боломж бараг үгүй гэнэ.
Мөн хатан хааны сан хөмрөгт 400 сая фунтстерлингээр үнэлэгдэх дүрслэх урлагийн асар олон бүтээлийн цуглуулга бий. Парисын Лувраас ч том уран зургийн галерейд нь 5 мянган хөрөг зураг, 30 мянган зураасан зураг байдгийн дотор Леонардо да Винчийн 800-аад, Микеланжелогийн хэдэн арван бүтээл, Рафаэль, Тициан, Рубенс, Рембрандт зэрэг суутнуудын бүтээл бүгд байдаг аж.
Бас түүнд 325 альбом бүхий шуудангийн маркийн хамгийн ховор, баялаг цуглуулга бий. Дэлхийн анхны марк "хар Пенни" хэд хэдэн ширхэг, 1856 онд гарсан, ширхэг нь 1 сая долларын үнэтэй колонийн гэгдэх маркууд бүхий түүний цуглуулга хатан хааны албан ёсны өргөө Букингемийн ордонд хадгалагдаж байна.
Түүний Бальмарал шилтгээний гараж нь "Rolls-Royse", "Range Rover" маркийн машины музей аятай байдаг аж. Сонгодог загварын лимузин цуглуулах дуртай хатан хаандаа зориулан английн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо 1,4 сая долларын үнэтэй, үнэт арьсан доторлогоотой "Bentley" маркийн машин бэлэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ddd