Хар салхины улмаас 350 нислэг хойшлогджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

Японы өмнө зүгт орших Окинава мужийн 14 мянган өрх “Фитоу” хар салхины улмаас гэрэл цахилгаангүй болж, таван хүн гэмтэж бэртжээ. Одоогийн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдсэн дүүр­гүүдэд засварын ажил явагдаж байгаа талаар “ИТАР-ТАСС” мэдээллээ.

Тухайлбал, Сакишимо, Мияко арлууд хар салхинд хамгийн их өртсөн байна. Зарим дүүрэгт салхины хурд секундэд 50 м/сек хүрч байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт хар салхинаас болж 350 нислэг хойшлогдож, 30 гаруй мянган хүн зорьсон газраа хүрч чадалгүй саатсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top