ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 61 нас хүрлээ. Гэхдээ ажлын өдөр учраас тэрбээр Индонезийн Бали аралд болж байгаа Ази Номхон далайн бүсийн Эдийн Засгийн хамтын ажиллагааны хуралд оролцож байгаа юм. Түүнд Индонез, Япон, Хятад орнуудын удирдагчид төрсөн өдрийн баярын мэнд хүргэжээ.
Зарим орны тэргүүнүүдийг бодвол төрсөн өдрөө даруухан тэмдэглэдэг тэрбээр ямар нэгэн бэлэг хүсээгүй, харин нэрт боксчин В.Кличкогийн аваргын бүх бүсийг харахыг хүсчээ. Учир нь
Украины боксчин В.Кличко, ОХУ-ын боксчин А.Поветкин нарын тулаан Москва хотноо болох бөгөөд энэ тулааныг В.Путин нэгдүгээр эгнээнд сууж үзэхээр төлөвлөсөн гэнэ.
Дашрамд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сталинаас хойш Оросын төрийг хамгийн удаан удирдсан хүнээр тодроод байгаа юм.
Саяхан тэрбээр 35 жил ханилсан эхнэрээсээ салсан бөгөөд уран нугараач эмэгтэйтэй нэр холбогдоод байгаа ч албаны хүмүүс үгүйсгэсээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )