МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр зарлагдлаа. Хурлаар энэ сарын 27-нд болох Их хурлын өмнө тус намын Бага хурлыг зарлах талаар хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. МАН-ын Их хурлаар намын удирдалгуудыг солих, намын дүрэмд өөрчлөлт оруулах чухал асуудлыг хэлэлцэх юм.
Мөн шүүхээс Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлыг ч өнөөдрийн хурлаар хэлэлцэж магадгүй аж. Хурал 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.

Сэтгэгдэл ( 0 )