Оскарын шагналт жүжигчин Холли Берри Лос-Анжелес хотын Cedars Sinai эмнэлэгт өнгөрсөн бямба гарагт төрж, хүүтэй болжээ. Жүжигчин бүсгүй 47 насандаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд том охин Нала нь бүсгүйн өмнөх найз залуугийн хүүхэд юм. Холли Берри өнгөрсөн дөрөвдүгээр сард жирэмсэн гэдгээ мэдэж маш ихээр баярласан байна. Тэрбээр дахиад хүүхэдтэй болно гэж бодоогүй байснаа жүжигчин ярьж, энэ нь түүнд гэнэтийн бэлэг байсан хэмээн ярьжээ.
Дашрамд дуулгахад, Холли Берри одоогийн нөхөр Оливье Мартинестэй өнгөрсөн долдугаар сард гэрлэлтээ батлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )