Хорватын нэгэн эмэгтэйг 47 жилийн дараа телевиз үзэж байгаад нас барсан байдалтай олдсон хэрэг гарчээ. Тодруулбал, сураггүй алга болсон Хэдвига Голик гэх энэ эмэгтэй 1924 онд төрсөн бөгөөд телевиз үзэхдээ зөөлөн сандал дээр тухлаж, цай уудаг заншилтай байсан гэнэ. Түүнийг хамгийн сүүлд 1966 онд 42 настай байхад хөрш нь харсан гэдгийг цагдаа нар хэлж байгаа юм. Түүнийг хөрш нь өөр байшин руу нүүсэн гэж бодож байжээ.
Саяхан хуучин байшинд 40 гаруй жил хэн ч амьдарч байгаагүй учраас хотын захиргаанаас хаалгыг эвдэж орох шийдвэр гаргасан байна. Ингээд цагдаа нарыг ороход гэрийн эзэгтэй телевизийнхээ өмнө суугаад цай ууж байгаа байдалтай нас барсан олдсон байна. Түүнийг сандал дээрээ цай уухаар суух гэж байгаад нас барсан гэж үзэж байгаа ч үхлийн шалтгаан, хэзээ нас барсан зэргийг нь тодорхой болгохоор ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )