Батлан хамгаалахын сайд асан 20 жилийн хорих ял сонсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

Грекийн шүүхээс авлигын хэрэгт холбогдсон Батлан хамгаалахын сайд асан Акис Цохадзопулост 20 жилийн хорих ял оноожээ. Учир нь хуягт танк, усан доогуур явдаг завь, пуужингийн цогцолбор авах зөвшөөрөл зэргээс их хэмжээний мөнгө завшсан байна. Шударга шүүхийн өмнө тэрээр өөрийн буруу үйлдлээ ч хүлээсэн байна. Түүнчлэн тэрээр албан тушаалаа ашиглан 55 сая еврогийн хахууль авч түүнийгээ угаасан аж.

Түүнээс гадна мөнгө угаасан хэрэгт 16 хүн холбогдсон тул тус бүрт нь 6-15 жилийн ял оноох болоод байгаа юм. Энэ хэрэгт Цохадзопулостын эхнэр ч мөн хутгалдаж 12 жилийн ял сонсчээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top