Чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганд 45 гишүүн ирж, 59,2 хувийн ирцтэй байна. УИХ-ын дарга З.Энхболд Женевт болж байгаа хуралд оролцож байгаа тул чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна.    Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн зарим элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай, Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top