Мянга мянган хавч Антарктидийг чиглэжээ. Кинонд л гардаг мэт төсөөлж байсан "шавьж хот руу дайрдаг" аймшигт явдал Антарктидад нүүрлэх нь. Хүйтэн усанд амьдардаг, том биетэй уг хавчийг хаан хавч буюу Камчаткийн хавч гэдэг аж. АНУ-ын Алабамагийн их сургуулийн профессор Жеймс Макклинток тэргүүтэй судлаачдын ажиглалтаар Камчаткийн хавч хөдөлгөөнд оржээ. Тэд 1,8-2,7 км гүн далайн ёроолд амьдардаг бөгөөд өмнөд туйл орчимд амьдрагч хэсэг нь туйлын эргийг чиглэж байгаа юм. Ж.Макклинток ярихдаа "жилд мянга орчим нүүдлийн амьтан өмнөд туйлд зочилдог. Харин энэ тоог хавч хэд дахин нэмэх нь тодорхой" гэжээ. Камчаткийн хавч хөдөлгөөнд ороход дулаарал, хоол тэжээлийн хомсдол нөлөөлсөн байх магадлалтай гэнэ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )