УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоо 14.00 цагаас үргэлжлэн хуралдана. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Засгийн газар ирэх оны төсвийг татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Төсвийн тодотголоо эхэлж оруулж ирж байж ирэх оны төсвөө оруулж ирэх ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )