Эмнэлэгт гал гарч, 10 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 11

Өнөөдөр Японы Фукуока мужийн эмнэлэгт гал гарч 10 хүн нас барж, дөрвөн хүн хүнд гэмтсэн байна. Гал өглөө эрт гарсан бөгөөд эмнэлгийн барилга хоёр цаг орчим шатсан талаар "CNN" мэдээллээ. Нас барсан хүмүүсийн найм нь өвчтөн, хоёр нь эмнэлгийн ажилтан байжээ. 

Одоогоор галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top