Манай өмнөд хөршид бүтээгдсэн сөнөөгч пуужин тээгч шинэ Н-6К онгоцнууд олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Janes Defense Weekly-д өгүүлснээр Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч Н-6К онгоцтой бөгөөд тэдгээр нь хоёр жилийн хугацаанд зэвсэгт хүчинд шилжсэн гэнэ. Учир нь 15 онгоцыг хоёр жилийн хугацаанд бүтээсэн байна. Н-6К сөнөөгч нь хятадын дунд зайны /2000-2500 км / CJ-10K далавчит пуужингуудыг тээх боломжтой анхны онгоц аж. Өмнө нь сөнөөгч онгоц Номхон далай дахь цуврал арлуудад байрладаг америкийн цэргийн баазуудад, Гуамын баазад пуужингийн цохилтууд өгөх боломжтой байсан бол одооноос Хавай хүрэх боломтжой болоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
teneg muu hujaa zailaarai zov genuu.
Bolj l baina. zov.
*** china. Free TibetFree Xinjiang uigur Free inner Mongolia