Аргентин Улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер тархиндаа мэс засал хийлгээд тав хоносны дараа эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн наймдугаар сард тархиндаа гэмтэл авсны дараахан хэсэг газар цус бөөгнөрсөн байсныг мэс заслаар амжилттай авсан байна. Гэмтлийн улмаас түүний зүүн гар мэдээгүй болоод байсан юм.
Түүнд хийсэн мэс засал тийм ч хөнгөн биш учраас нэг сарын хугацаанд хатуу дэглэм барьж, амарч онгоцоор нисэхгүй байх ёстой гэж эмч нар зөвлөсөн байна. Тиймээс ирэх сард хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалжээ.
Дашрамд дуулгахад, ирэх сарын 9-нд түүний 60 насны төрсөн тохиож байгаа гэнэ. Ард иргэд нь 60 насныхаа төрсөн өдрөөр буцаад ажилдаа орохыг хүсч, түүний хэвтэж байсан сайд нарын эмнэлгийн өмнө “Цагаан лиш” цэцэг тавьсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
fgfgbnvnbv