Өмнөд хөрш татвараа танана

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 16

Манай өмнөд хөрш БНХАУ-ын дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор дэлхийн хамгийн том зэс, төмрийн хүдэр, цагаан тугалгын хэрэглэгч орон болох тус улсын түүхий эдийн хэрэглээ оны сүүлээр өсөх хандлагатай байна. Энэ сарын статистикийн үзүүлэлтүүдийг харахад тус улсын аж үйлдвэрийн салбар буцаад өсч байгаа нь хагас жилийн турш бууралттай байсан тус улсын эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлж байна. Одоогийн байдлаар тус улсын эдийн засгийн өсөлт 7.7% байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.1%-иар өссөн үзүүлэлт юм.

Хятад улсын ДНБ-ны өсөлт 2013 оны 2-р хагаст оны эхний үзүүлэлтээс буурч 7.5%-д хүрсэн нь сүүлийн 20 жилд тус улсын ДНБ-ны өсөлт 8%-д хүрч чадахгүй байгааг үргэлжлүүлсэн үзүүлэлт юм. БНХАУ-ын засгийн газараас энэ онд төмөр замын салбар дахь татварын хэмжээг бууруулан,  хөрөнгө оруулалтыг ихээхэн дэмжиж байна. Энэ онд тус улс 690 тэрбум юань (113 тэрбум ам.доллар)-ыг төмөр замын салбарт төсөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(112.72.13.155) 2013 оны 10 сарын 16

Муу коммунистууд дандаа ингэж татвараа танаж хасаж шогтож байдаг юм. Манай хүнлэг энэрэнгүй ардчилагчид хотод амьдарсны татвар, үнэтэй эдлэл худалдаж авсны татвар гэхчлэнгээр нийт 17 зүйлээр татвараа нэмээд байгаа. Коммунизм ардчилал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй.

0  |  0
Top