Япон улс Хятадтай нууц хэлэлцээ хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 17

Японы тал энэ оны 10 дугаар  сард Хятадтай нууц зөвлөлдөөн хийснээ хүлээжээ. Өчигдөр  Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга холбогдох мэдээллийг өгчээ. Тэрбээр “Бид янз бүрийн хэмжээнд яриа хэлэлцээ хийж байгаа нь үнэн гэжээ. БНХАУ-ын ГХЯ-ны дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Сенкаку (Дяоюйдао) арлуудыг тойрон гарсан санал зөрөлдөөнийг хэлэлцэх нэрийдлээр энэ сарын эхээр Японд нууц айлчлал хийсэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд бичиж байсан юм.  Өнгөрсөн онд эдгээр хоёр улсын харилцаа Зүүн Хятадын тэнгисийн хүн амдардаггүй арлуудаас болж хурц байдалд хүрээд байсан бөгөөд тус арлыг нутаг дэвсгэрийнх нь   нэгэн хэсэг хэмээн Бээжин үзэж байна. Түүнчлэн эдгээр арал манай эрх мэдэлд байх ёстой гэж японы тал мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jhfghf(113.10.27.5) 2013 оны 10 сарын 17

Япон дэлхийн 2р дайн дууссанаас хойшзөвхөн өөрийн улсаа хамгаалах л армитай байгаа. Гэтэл Японы ерөнхий сайд Абе улсаа том армитай болгох гэж зүтгэж хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байгаа. Тийм учраас хятад, Солонгос улс сэрэмжилж эхэлсэн.

0  |  0
xaxa(103.26.194.85) 2013 оны 10 сарын 17

ene china l dain odooh geed bainda ertehen china g darj avsan deer baihda

0  |  0
Top