Кино зураг авалтын үеэр 500 мянган ам.долларын камер хулгайд алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 21

АНУ-д үл мэдэгдэх этгээд «Тэнэг бүр ч илүү тэнэг 2» киноны зураг авалтын үеэр  500 мянган ам.долларын үнэтэй камерыг хулгайлжээ гэж өчигдөр мэдээллийн TMZ портал дээр мэдээлжээ. Энэ явдал Атланта хотод зураглаач үнэтэй камераа машиндаа үлдээж цоожлон, өглөөний цайгаа уухаар холдсон хооронд болсон байна.Цагдаагийн мэдээлснээр гэмт этгээд эзэнгүй орхисон машины цоожийг эвдэн камерыг аван оджээ. Камерын эрэлд тусламж хүсэн 5 мянган долларыг амалсан байна.

«Тэнэг бүр ч илүү тэнэг 2» инээдмийн киноны нээлтийг ах дүү Фарелли 2014 онд хийхээр төлөвлөсөн юм. Киноны үргэлжлэл дэлгэцэнд эхний зурагнаас хойш 20 жилийн дараа гарах болно. Хоер кино хоёулаа итгэлт андууд болох Гарри, Лойд нарын хошин адал явдлын тухай өгүүлэх юм. Тэдний дурд Жефф Дэниелс, Жим Керри нар тогложээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5 мянган долларыг амалсан(112.72.13.51) 2013 оны 10 сарын 21

500 мянган ам.долларын үнэтэй камерыг хулгайлжээ.5 мянган долларыг амалсан

0  |  0
5 мянган долларыг амалсан(112.72.13.51) 2013 оны 10 сарын 21

500 мянган ам.долларын үнэтэй камерыг хулгайлжээ.5 мянган долларыг амалсан

0  |  0
Top