Тайландад болсон дэлбэрэлтэд 5 сэтгүүлч өртөж, 13 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 21

Тайландын өмнөд нутгийн Наратхиват мужид өнгөрсөн Бямба гаригт болсон хоёр  дэлбэрэлтийн улмаас хамгийн багадаа  13 хүн амь үрэгджээ. Хохирогчдын дунд 5 сэтгүүлч байсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Эхний дэлбэрэлт бямба гаригийн өглөө цэргийн байгууллагын 6 гишүүн гудамжинд эргүүл хийж явах үед болсон байна. Тэд бүгд сумны хэлтэрхий туссаны шарх авчээ. Хэрэг болсон газарт цагдаагийнхан болон саперууд ирэхэд хоёр дахь бөмбөг дэлбэрч 2 цагдаагийн ажилтан, 5 сурвалжлагч шархтсан байна.

Тайландын өмнөдөд хүчний давалгаа 2004 оны 1 сарын 4-ний шөнө цэргийн лагерь луу дайрсны дараа өссөн билээ. Тэр үед 4 цэрэг амь үрэгдэж, нилээд хэдэн зуун автомат буу хулгайлагджээ. Түүнээс хойш улсын өмнөд мужуудад теракт бараг өдөр болгон болдог байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top