Хятадын юанийн дэлхийн валютын захад эзлэх орон зай өргөжиж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Bank for International Settlement-ны энэ оны есдүгээр сард гаргасан тайланд өгүүлснээр Хятадын юань дэлхийн хэмжээнд арилжаалагддаг үзүүлэлтээрээ 9 дүгээрт орж иржээ. 2010 онд 17-д жагсаж байсан байгаа нь юанийн байр суурь нь хүчирхэгжиж байгааг үүнээс харж болох юм.
Английн Сангийн сайдын Хятадад хийж байгаа айлчлалын хүрээнд Хятад улс Английн хөрөнгө оруулагчдад 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх квот өгсөн байна. Энэхүү айлчлалын үеэр мөн юань, фунт стерлингийг шууд арилжаалах гэрээ хийгдэж, Хятадын хөрөнгө оруулалтын банкууд Англид салбараа нээх боломжтой болсон байна. Английн фунт ийнхүү Америкийн доллар, Японы иен, Австралийн долларын дараа ОУ-ын зах зээл дээр юаньтай шууд арилжаалагдах 4 дахь валют болж байгаа юм. 2011 оноос явуулж эхэлсэн юанийг дэлхийн валют болгох хөтөлбөр үргэлжилж Хонг Конг, Тайваниас гадна Нэгдсэн вант улс, Сингапурт юаниар нэрлэсэн үнэт цаас авах боломжтой болж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )