Селена Гомезын тайзан дээр уйлсан шалтгаан

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

Хэдхэн жилийн дотор нэр алдар, мөнгө санхүүгийн эрх чөлөөнд очсон залуу жүжигчин, дуучин Селена Гомез гэх бүсгүйг дэлхий нийтээрээ андахгүй. Тэрбээр залуу дуучин Жастин Бэбертэй  хайр дурлалын холбоо тогтоож багаггүй хугацааг өнгөрөөсөн ч хоёр тийш болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан.

 

Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Бруклины тайзнаа “Love Will Remember” дууг дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан байна. Хэдийгээр Селена тайзан дээр уйлсан шалтгаанаа шүтэн бишрэгчдээ бодож, хайрласандаа гэж тайлбарласан боловч фенүүд нь энэ шалтгаанд үнэмшилгүй байна. Түүний дуулсан дуу нь хайраа мартахыг хүссэн ч сэтгэл зүрхэнд оршсоор байх тухай өгүүлэмжтэй дуу аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top