Хоёр хөрш ганзага нийлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

Хятадад Оросын Д.Медведев, Энэтхэгийн Манмохан Синг, Монголын Н.Алтанхуяг гэсэн 3 Ерөнхий сайд зэрэг айлчлав. Хятадын “Жень миньжибао” сонин манай түүхэнд гурвын гурван ерөнхий сайд зэрэг айлчилсан тохиолдол байгаагүй гэж их хоржоонтой бичиж байна. Гэтэл Орост Си цинпин айлчилж байхад манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг “хоёр хүн уулзаж байхад маньд ямар хамаа байна” гэж хэлдэг хүн билээ. Одоо Орос, Хятад, Энэтхэг гурвын дунд 4 дэх нь болоод очихоороо том жижиг, хамаатай хамаагүйгээ ойлгоно байх. Ямар ч гэсэн Хятад, Орос хоёр юу бүтээснийг аваад үзье. Манай Ерөнхий сайд “дутахааргүй их юмтай” ирэх байлгүй дээ…

Оросын Засгийн Газрын тэргүүн, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян хоёр орны Засгийн Газруудын 18 дахь удаагийн байнгын уулзалтын үр дүнгээр Хамтарсан Мэдэгдэл гаргав.

Орлогч сайд нар нь хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагааны 14 дэх удаагийн хуралдааны протоколд гарын үсэг зурав.

Мөн өөр орлогч сайд нар нь хоёр орны Засгийн Газрын тэргүүн нарын байнгын уулзалтад бэлтгэх комиссийн 17 дахь удаагийн протоколд гарын үсэг зурав.

Үүнээс гадна Боловсолын сайд нар яамд хоорондын харилцан ойлголцлын меморандум байгуулж, Орос, Хятадын ижил төрлийн дээд сургуулиудын холбоо байгуулж хамтран ажиллах тухай тохиролцов.

Холбооны яамдын сайд нар хоёр улсын хооронд олон улсын цахилгаан холбоо, роумингийн үйлчилгээний тарифыг бууруулах талаар харилцан ойлголцлын меморондумд гарын үсэг зурав.

Мөн “Орос, хятадын ЭКСПО”, сүйрлийн анагаах ухаан зэрэг салбарт хэд хэдэн меморандумд гарын үсэг зурав.

Тэгээд гаалийн салбарт нэлээд олон багц гэрээ байгуулав. Тухайлбал: тодорхой төрлийн бараанд гаалийн хяналтын үр дүнг хүлээн зөвшөөрөх протокол, нисэхийн тээвэрлэлтийн үеийн гаалийн эрх зүйн зөрчилтэй тэмцэх хүрээнд харилцан ойлголцох меморандум, тэрчлэн Оросын Сибир, Алс Дорнод, Хятадын Зүүн Хойт мужийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг баталжээ.

Хоёр орон жуулчлалын болон шуудангийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тохиролцов.

Оросын “Дорнод Сибирийн металл” корпораци, Хятадын Өнгөт металлургийн Олон улсын Инженер-барилгын компани Буриадын “Нуурын уулын баяжуулах комбинатын” төслийг хийх, барих Гэрээ байгуулав.

“Эн+” компанийн бидний сайн мэдэх Олег Дерипаско эрчим хүчний “Хуанэн” компанитай стратегийн хамтын ажиллагааны хүрээ хэлэлцээр байгуулав.

Оросын “Миглайн”, Хятадын Анхой бүлэг өдөрт 3 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих гэрээ байгуулав.

Хамгийн том гэрээ нь “Роснефть”, Sinopec хоёр урьдчилсан төлөх нөхцлөөр экспортын гэрээний меморандум байгуулсан явдал юм. “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин: “Зүүн болон баруун чиглэлээр 10 сая тонн нефть нийлүүлэх Sinopec компанитай хийх гэрээний өмнөтгөл болох үндсэн нөхцлийг бид тохирлоо. Энэ нийлүүлэлт 10 жилийн турш хэрэгжих ба хуурай газраар ч, далайгаар ч хийгдэх юм” гэв.

Мөн Москвагийн “Слава” цагны заводын дэвсгэр дээр байгаа олон зориулалтат цогцолборын барилгын төслийн хөрөнгө оруулалт болгож 800 сая долларын зээл олгох гэрээнд байгуулжээ. Энэ гэрээнд Оросын Внешэкономбанк, Хятадын Хөгжлийн улсын банк гарын үсэг зуржээ.

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.23.51.6) 2013 оны 10 сарын 23

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Hunnu(103.26.194.21) 2013 оны 10 сарын 23

Zevuun orosuud..Mongold bgaa gar huluudeeree teeg hiilgej hiilgej bgaad uuruu turuuleed hujaatai naaldchihdag bgaa...hunii huuhed iim aihtar!!!

0  |  0
Боломж(103.26.194.47) 2013 оны 10 сарын 23

АНУ-ын мэдээлэл технологийн компанийн сүүлийн үеийн программыг ашиглан хязгааргүй зах зээлийн хүрээнд Монгол дахь салбарт Олон улсын шилдэг маркетингаар хамтран ажиллахыг урьж байна. Баг бүрдүүлэн ажиллана.Утас 94448429, 96058429

0  |  0
Боломж(103.26.194.151) 2013 оны 10 сарын 23

Мах импексийн урд талд ашиглалтанд ороод 2 жил болж байгаа маш дулаахан, тохилог шинэ байрыг удаан хугацаагаар түрээслэнэ.Түрэ

0  |  0
Top