2020 оны олимпийн наадам Японд болохоор болсон. Токио хот аль хэдийнэ зуны олимпийн наадамын бэлтгэлдээ оржээ. Тус хотын эрх баригчид жуулчин, зочдод зориулсан “хөтөч- нүдний шил”-ний туршилт хийж байгаа аж. Энэ төхөөрөмжийг одоо Минато дүүргийн бага сургуулийн хүүхдүүд туршиж байгаа гэнэ. Уг нүдний шил нь тухайн газар нутаг, хотын гол хөшөө дурсгалт газрын тухай зочдод мэдээлэх боломжтой аж. Компьютерийг орлохуйц энэхүү нүдний шил нь ойрын үед хамгийн шилдэг технологийн тоонд багтах гэнэ. Америкийн зарим компанийн мэдээлснээр хэдхэн жилийн дараа 10 гаруй сая хүн ийм төхөөрөмжийг хэрэглэдэг болох аж. Харин одоо "Google" компани л ухаалаг нүдний шил гаргаад байгаа ч араас нь "Samsung", "Apple" компани ийм бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )