Автобус дэлбэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

ОХУ-ын Волгорад хотод цүнхэндээ тэсрэх бөмбөг хийсэн амиа золиослогч эмэгтэй автобусанд орсон даруйдаа бөмбөгийг идэвхжүүлсний улмаас тэсэрч 30 гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Амиа золиослогч эмэгтэй өмнөд Кавказын иргэншилтэй, Дагестан гаралтай хүн байсан аж.Тодруулбал исла­мист бүлэглэлийн гишүүн байсан тэрээр зориуд Оросын аль нэг том хотод халдлага үйлдэхээр эртнээс бэлтгэж байсан бололтой. Халдлага өдрийн 14:00 цагийн үед болсон байна. Уг халдлагыг Дагистаны зэвсэгт босогчид эргүүцэж, саад тотгор учруулахаа мэдэгдэж, түүнд анхааруулсан үйлдэл хэмээн тайлбарласныг “Риа Новости” мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top