Авто машин үйлдвэрлэгч алдарт “Ламборжини” -г үндэслэгч Феррусио Элио Артуро Ламборжини 1916 оны энэ өдөр мэндэлжээ. Фермерийн аж ахуй эрхэлдэг энгийн нэгэн тариачны хүү дизайнерын мэргэжлээр төгсөөд хувийн компанид ажилд орсон ч түүний дэвшүүлсэн бүтээлийг компанийн удирдлага түдгэлзүүлсээр байжээ.Ф.Ламборжини авто машины эд анги зохион бүтээх болж, улмаар 1948 оноос эхлэн хүнд механизмын зураг төсөл боловсруулж эхэлжээ.
Түүний энэ санааг үйлдвэрлэгчид дэмжин, нэвтрүүлсэн байна. Дайн дууссаны дараа Италид хүнд машин механизмын хэрэглээ огцом буурснаар Ф.Ламборжини компаниасаа хөрөнгө зээлдэн хувьд гарсан байна. Тэрээр 1959 оноос эхлэн анхны үйлдвэрээ, түлшний эд анги солих зориулалтаар нээсэн гэдэг. Ингээд таван жилийн дараа анхны “Ламборжини Автомобиль” загвараа худалдаанд гаргасан нь италичуудад ихэд таалагдсан аж. Удалгүй уг загвар Итали гэлтгүй Европын улсуудад эрэлттэй болж, 1970-аад он гэхэд корпораци болтлоо хөгжжээ. “Ламборжини” корпораци өдгөө жилд тэрбум тэрбумын ашигтай ажилласаар байгаа билээ. Ф.Ламборжини гэдэг нь испани аялгаар “Хогийн сав” гэсэн утгатай аж. Тиймээс нэрнээсээ их ичдэг байжээ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )