Google компанийн ерөнхий захирал Eric Schmidt Сэтгүүл хэвлэгчдийн нэгдсэн хуралд оролцжээ. Хуралын үеэр тэрбээр “Таблетийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж, одоо суурин комьпютерын хэрэглээнээс хэд дахин даваад байна. Тиймээс сэтгүүлийн ирээдүйн чиг хандлага таблеттай салшгүй холбоотой байх болно. Өнөө үед цаасан хэвлэлийг хүмүүс тэр бүр сонирхохоо болиж, өөрийн таблет дээрээ сэтгүүлээ уншихыг илүүд үздэг болжээ. Тиймээс одооноос сэтгүүлийн стандартыг таблетанд зориулан боловсруулах хэрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд зар сурталчилгаагаа цаасан хэвлэлд биш онлайнд тавихыг илүү сонирхдог болсон” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )