Дансандаа нэг сая төгрөгтэй компани 90 тэрбумаар барилга худалдаж авна гээд байхад хардахгүй байх ёстой юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Монгол Улсад бүртгэлтэй “Авар” гэх компани Япон улсын Токио хотын Чиёода дүүрэгт 10 давхар барилга худалдаж авах гэж байна гэсэн  мэдээлэл Монгол, Япон хоёр улсыг дамнан  яригдаж, бичигдэж байна. Учир нь Монголын иргэн, аж ахуйн нэгж Японы нийслэлд барилга худалдан авч байсан тохиолдол Японы түүхэнд байхгүй аж. Энэхүү барилгыг зарах дуудлага худалдаагаар Кагошима мужид байрлах, умард солонгосчуудтай харилцаатай буддын шашны сүм 4.5 тэрбум иенээр худалдан авахаар санал тавьсан ч, мөнгөө өгч чадаагүй” учир аваагүй юм байна. Дахиж болсон  дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ буюу 90 орчим тэрбум төгрөгийн саналаар Монгол улсад бүртгэлтэй “Авар” компани худалдан авахаар болжээ.

“Авар” компани нь ёсөн сарын өмнө байгуулагдсан бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Нэг ёсондоо өөрийн гэсэн хөрөнгө мөнгөгүй компани аж.  Тус компанийн захирал Ч.Эрдэнэбатын ярьснаар “дансанд нь нэг сая төгрөг л байгаа, энэ барилгыг гадаадын хөрөнгө оруулалтын сангаар худалдаж авна. Монгол улсаас нэг ч төгрөг авахгүй ийм боломж байдаг юм” гэсэн тайлбар өгч байгаа.

Энэхүү дуудлага худалдааны дүн гарсан даруйд Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын “Авар” компанийн тухай ярьж, бичиж эхэлсэн байна. Япончууд Монгол улсад ийм өндөр үнээр барилга худалдаж авах боломжтой хүн байхгүй. Үүний ард Солонгос эсвэл Хятадын  Засгийн газар байх магадлалтай гэж хардаж байгаа юм байна.

 

Тиймээс Японы цагдаагийн газраас энэ барилгыг тус компани худалдаж авах боломжтой юу? Ард талд нь өөр орны Засгийн газар байна уу гэдгийг шалгаж байгаа юм байна. Японы цагдаагийн газрын шийдвэр гарахаар авах үгүй нь тогтоогдох аж. Монголчуудын хувьд “Авар” компанийн захирал Ч.Эрдэнэбат нь УИХ –ын гишүүн Сумьяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн ах учир улс төрийн зорилго байж магадгүй гэж хардаж байгаа юм.

 

Дуудлага худалдаанд оролцохдоо тодорхой заавар зөвлөгөөг Их аварга Д.Дагвадоржоос авсан. Түүнээс биш үүнд тэдний ямар ч холбоо байхгүй. Цэвэр бизнесийн асуудал, худалдаж аваад түрээслүүлнэ гэж “Авар” компанийн захирал Ч.Эрдэнэбат ярьсан юм. Яг үнэндээ бол дансандаа нэг сая төгрөгтэй компани 90 тэрбумаар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гээд байхад хардахгүй байх нь байж боломгүй асуудал гэхэд хилсдэхгүй биз.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.26.194.135) 2013 оны 10 сарын 25

Tarhia ajilluulaachee dragTeneg ch yum daa ene dagva sumya 2 , medeej chalgana sh dee

0  |  0
оо(202.70.40.214) 2013 оны 10 сарын 25

Авар гэдэг нь Га нэмээ л

0  |  0
asdfa(202.70.41.190) 2013 оны 10 сарын 25

sdfa sdfasd

0  |  0
Top