Алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхем "Land Rover" жолоодож яваад замын эсрэг талд урсгал сөрж орох үедээ "Acura" маркийн машиныг мөргөж осол гаргажээ. Түүний энэхүү ослын тухай мэдээлэлийг "HLN" агентлаг олон нийтэд цацсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар осол Бэкхемийн Калфорни мужийн Беверли-Хиллс дэх харшийн хажууханд гарсан аж. Ослын улмаас Бэкхемийн машин бага зэрэг сэв суусан бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа юм байна. Харин мөргүүлсэн машины жолоочийн биеийн байдлын талаар одоогоор мэдээлэл байхгүй. Учир нь түүний энэхүү хууль бус үйлдэл олон нийтэд таагүй санагдаж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх вий хэмээн сэрэмжилж байгаа учраас нууцалж байгаа сурагтай. Хөлбөмбөгч маань нэр хүндээ хамгаалж хохиорогчид боломжийн хэмжээний мөнгө өгсөн ч гэх цуу яриа үүсээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )