Японы талаас Хятад руу сөнөөгч онгоц илгээнэ гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Японы Ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр Хятадын талд хандан анхааруулах мэдэгдэл хийжээ. Японы Засгийн газрын тэргүүний мэдэгдэлд Хятадын цэргийн нисдэг тэрэг, онгоц Окинава арлын ойролцоо ирсэн тохиолдолд хариу сөнөөгч онгоцнуудаа илгээнэ гэжээ. Харин Шинзо Абегийн анхааруулгын хариуд Хятадын талаас Японы үйлдлийг дайсагнасан үйлдэл хэмээн авч үзэхээ мэдэгджээ.

Японы “Kyodo News” -д мэдээлснээр Хятадын зүгээс “Y8” нисдэг тэрэг болон “H6” бөмбөгдөгч бүхий дөрвөн нисдэг биет Өмнөд Хятадын тэнгисээс Номхон далайгаар дамжин Окинава арлын ойролцоо агаарын орон зайд ирсэн бөгөөд үүний хариуд Япон улс өөрийн онгоцнуудаа илгээсэн аж.

Азийн хамгийн том эдийн засагтай Япон болон Хятад улсууд Окинава арал, Тайваны хооронд Зүүн Хятадын тэнгист орших  Сенкаку гэх жижиг арлын эзэмшлийн төлөө хоорондоо маргаан дэгдээгээд байгаа билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top