Тян Ань Ми-ний талбайд осол болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

1989 оны ардчилсан хувьсгалын бослогын үеэр олон зуун оюутан залуусын цусанд будагдсан Хятадын нийслэл Бээжин хотын Тян Ань Ми-ний талбайд өнөөдөр /Х.28/ гурван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн осол гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэгэн автомашин Тян Ань Ми-ний талбайн хамгаалалтын хашлагыг нэвтрэн орж, иргэдийг дайрсан байна. Ослын улмаас автомашин дотор зорчиж явсан гурван хүн амь үрэгдсэн бөгөөд өөр 11 хүн, цагдаагийн ажилчид ч гэмтэж бэртжээ. Мөн “Хориотой хот”-ын гол орох хаалганы чигт хурдтай ирж явсан автомашин ослын дараа шатсан байна. Энэхүү хэргийн улмаас цагдаа нар Тян Ань Ми-ний талбай хүрэх гол замыг хаасан байна. Одоогоор энэхүү хэрэг энгийн осол байсан уу, эсвэл террорист халдлага уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top