Бангладешийн Калай зэрэг тосгодод ядуу иргэд амь зуухын тулд эрхтэнээ хандивлах явдал дэлгэрч эхэлжээ. Тэндхийн жирийн ард иргэд ядуу тарчиг амьдрахгүйн тулд зээл авдаг ч эргээд төлж чадахгүй байдалд ордог. Эрхтэнээ зарах нь шинэ үзэгдэл биш хэдий ч Өмнөд Азид ялангуяа газар авч эхэлжээ. Энэ нь ялангуяа төлбөрийн чадамжгүй, зовж зүдэрсэн ард түмэнтэй орнуудад хүчээ авч байгаа гэмт хэргийн нэг төрөл юм. 33 настай Мохамед Актер Алам гэдэг хүн өрөөсөн бөөрөө зарсаны улмаас гэдэсний хэмжээ нь багасаж, байнга зовиурлах болсон гэнэ. Тэрээр гэр бүлийнхээ өрийг дарахын тулд ийм алхам хийхээс өөр аргагүй байдалд оржээ. Банладешт эхнэр нөхөр юмуу гэр бүлийн хүмүүс бие биендээ донор болохоос бусад тохиолдолд эрхтэн зарахыг хориглодог байна. Харамсалтай нь, иргэд хоолны гурил, мах, сүү тос зэргийг худалдаж авахын төлөө эрхтэнээ зарах болжээ
Сэтгэгдэл ( 1 )
Ая хоолоор амь насаа золино гэдэг арай дэндэнээ. Энэ сайхан оронд төрүүлсэн Бурхандаа баярлалаа