АНУ, Испанийн 60 сая утасны яриаг чагнажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Испаний ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, АНУ ын ҮАБ –ын агентлагийн ажилтанууд өнгөрсөн оны 12 дугаар  сард Испанид 60 сая утасны яриаг чагнаж байжээ. "BBC"-гийн  уламжилж байгаагаар, сэтгүүлчид энэхүү чагналтын тухай тодорхой мэдээ мэдээллийг  АНУ- ын тагнуулын тусгай албаны ажилтан Эдвард Сноуденээс авсан нууц баримтуудаас авчээ. Испаний орон нутгийн хэвлэлүүдэд ҮАБ агентлаг нь утасны дугаар, тухайн хүний байгаа газрын тухай болон яриа үргэлжлэх хугацааны тухай мэдээллүүдийг цуглуулж байсан тухай ч дурьдсан байна. Ингэхдээ ярианы утгыг агуулгыг хянаж байгаагүй аж.

АНУ ын Элчин сайд даваа гаригт тус улсын ГХЯ-нд дуудагджээ. Тэнд америкийн тусгай албаныхныг испаний иргэд болон улс төрчдийг мөрдөн мөшгиж байсан тухай явдалд тайлбар өгөхийг шаардах аж.

Үүнтэй адил АНУ -ын ҮАБ –ын агентлагаас Францын хэдэн сая иргэдийн утасны яриаг чагнасан тухай Монд сонин өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ. Гэтэл АНУ -ын Үндэсний Тагнуулын төв газрын тэргүүн энэхүү мэдээллийг “ зүйд нийцэхгүй” гэж нэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top