Мексикийн Михаокан мужийн эрчим хүчний станцид зэвсэгтэй этгээдүүд халдаж, түйвээсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан байна. Орон нутгийн цагдаа цэргийнхэн гэмт этгээдүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өчигдөр сэжигтнүүдтэй тулгарч буудалцжээ.
Энэ үеэр станцад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй хоёр сэжигтэн амиа алдаж, гурван этгээд баривчлагдсан тухай Мексикийн Үндэсний аюулгүй байдлын албаны төлөөлөгч Эдвардо Санчез мэдээлэв. Түүний мэдээлж буйгаар уг халдлагын улмаас эрчим хүч саатаж 4.4 сая хүн амтай Михаокан мужийн 400 мянган өрх гэрэл цахилгаангүй хоцорчээ.
Халдлагад өртсөн цахилгаан станцыг төрийн мэдлийн Холбооны эрчим хүчний хороо болон газрын тосны “Пемекс” компани эзэмшдэг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )