Капорож мужийн Веселовскийн районы оршин суугч Виталий Сташевскийг эхнэрээ хөнөөсний учир 15 жилийн хорих ялаар шийтгэжээ. Эрүүл агаарт амарч байсан тэр хоёр маргалдаж Виталий эхнэрээ хэд хэдэн удаа хутгалж амийг нь хөнөөсөн байна. Мал нядалгааны газар ажилладаг махыг нь мэргэжлийн дагуу хэдэн хэсэг болгон эвдсэн байна. Тэрээр байцаалтан дээр “Би худалдаж болохоор тураг мах гаргаж эвдсэн” гэж мэдүүлжээ. Үнэхээр ч зах дээр хэдэн хэсэг махыг тугалын мах хэмээн зарж, нэрмэл архи аваад, үлдэгдлээр нь танилуудаа урьж “үхрийн шарсан махаар” дайлжээ. Хэдэн хоногийн дараа эх дээрээ очиж эхнэрээ идсэн тухайгаа ярихад айж балмагдсан эмэгтэй хөршөөрөө цагдаа дуудуулсан байна. Ийн түүнийг 15 жил шоронд хорихын зэрэгцээ архины эмчилгээ хийхээр шийтгэжээ. Бага насны хоёр хүүхдийг нь талийгаач эхнэрийнх нь эхэд шилжүүлсэн байна.
Ер нь хүн алж махыг нь идсэн аймшигт хэрэг дэлхий дахинаа гарсаар байгаа нь сэтгэл түгшээж байгаа юм. Америкт Натаниэл Бар-Жон гэгч сургуульдаа явж байсан 10 настай хүүг алаад махаар нь хоол хийж найзууд, хөршүүдээ дайлсан хэрэг ч гарсан. Тэрээр хүүгийн махаар янз бүрийн хоол хийснээ тэмдэглэсэн дэвтэр нь цагдаагийнхны гарт орсон байдаг.
Сэтгэгдэл ( 10 )
Yu giin gaihsiin adilhan uhej amidarch idej iduuldeg horvoo zugeer bsan huniig alj ideegui l blgui hiisen uildeld n taarsan n ter biz
15han jil ugsun gejuu araichdee
ter urigdaj idsen huumuus n sonsood shokond orson bhdaa? aimar
hamaagui aild hool idmeergui ym bn ?
hamaagui aild hool idmeergui ym bn ?
hamaagui aild hool idmeergui ym bn ?
Hvn idne gedeg arai l bishe tsaazalwal taarna.
imerhvv hvmvvs amid yavh erhgvi
arai aimar yumamid hun alchihaad mahaar hool hiihdee yahav de ene galzuu hun baihdaa
yasan aimar ym be hun hunee idne gedeg yu gsen ug ve