Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 50 гаруй хувь нь Хятад компани байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалттай нийт компанийн 50 орчим хувийг БНХАУ-ын компаниуд эзэлдэг ажээ. Гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалт, бүртгэлийн газраас өгсөн мэдээллээр бол Монголд БНХАУ-ын 6169 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр дунджаар Хятадын хөрөнгө оруулалттай 475 компани шинээр байгуулагдаж байгаа гэжээ. Мөн үүнээс гадна 1990-2013 оны долдугаар сар хүртэл Хятадаас манай улсад нийт 3.74 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь Монгол Улсад хийгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 26.7 хувьтай тэнцэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top