АНУ-ын тагнуулын албаны дарга хууль батлагчдад хандан, гадаадын удирдагчдыг чагнах нь үндэсний тагнуулын албаны гол ажиллагаа байсан гэж мэдэгджээ. Үндэсний тагнуулын албаны дарга Жэймс Клэппео улс орнуудын удирдагчдын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх нь үндсэн зорилго байсан гэж хэлсэн юм. Харин ерөнхийлөгч Барак Обама бусад улс орны мэдээллийг хүн эсвэл техник хэрэгсэл ашиглан тагнасан нь алдаатай алхам болсон гэдгийг түүнд санууллаа.
Франц, Испани, Итали зэрэг орнуудын хэдэн сая жирийн иргэний мэдээллийг цуглуулсан нь буруу гэж үзэхээсээ өмнө батлах хэрэгтэй гэдгийг Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн дарга Ген Кэйд Александр сануулжээ. Иргэдийн мэдээллийг буруу зүйлд ашигласан юм байхгүй, хамгийн чухал нь энэхүү ажиллагаа нь үндэсний хэмжээнд халдлагаас хамгаалсан үйлдэл гэж зөвтгөсөөр байгаа аж. Энэ үйл явдлаас болж ерөнхийлөгч Барак Обама шүүмжлэлд өртсөн юм. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Америкийн тагнуулын алба дэвшилтэт технологийн ачаар, тагнуулын ажиллагааг илүү хяналттай явуулж, мэдээллийг буруу зүйлд ашиглахаас хамгаална гэдгээ амлажээ
Сэтгэгдэл ( 1 )
Орвеллийн 1984 санаанд орчлоо бүр