Ирланд дахв их британийн томоохон албан тушаалтны ажлын өрөөний хаягаар тэсрэх бөмбөг ирснээс ойр орчны хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Шуудангаар ирсэн тэсрэх бөмбөгийг Их Британийн армийнхан аюулгүй болгожээ.
Умард Ирланд дахь дээгүүр албан тушаалтнууд ийнхүү дөрөв дэх удаагаа тэсрэх бөмбөг хүлээн авчээ. Хэргийн эзэд тодроогүй ч албаныхан бөмбөг явуулсан сэжигтнээр хуучин Ирландын бүгд найрамдах армийг буруутгаж байгаагаа ажээ.
Тэсрэх бөмбөг илгээсэн нь хоёр талын эв найрамдлыг үгүй хийх гэсэн заналхийлэл гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )