Канадын эрх баригчид онгоцны ослыг олон нийтээс нууж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Олон улсын нисэх буудалд жижиг онгоц осол гаргаж, гал гарсан боловч эрх мэдэлтнүүд энэ талаар тайлбарлахыг хүсэхгүй байгаа ажээ. Энэ талаар CNN агентлагийн эрэн сурвалжлах багийнхэн мэдэгдэж байгаа гэнэ. Канадын Нашвилле нисэх онгоцны буудлаас хөөрсөн онгоц осол гаргаж, гал гарч байсан гэдгийг тэд нотолжээ. Гэхдээ яг юу болсон гэдэг нь нууцлаг хэвээр үлдлээ. Канадын Онтартоа дахь нисэх онгоцны буудалд шөнийн 3 цагийн орчимд осол гарсан талаар бүртгэгдсэн байна. Онгоцны бүрэлдэхүүн хэсгүүд шатсан, нэг хүний цогцос олдсон мэдээлэл байгаа юм байна. Мэдүүлэгтээ онгоцны хяналтын багийн төлөөлөгч шөнө манантай байсан гэж мэдэгджээ. Ямартай ч, эрх баригчид энэ ослын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top