Улаанбаатар хот 2007 оны дөрөвдүгээр сард нэг сая хүнтэй болж дэлхийн саятан хотуудын тоонд багтсан билээ. Өнөөдрийн байдлаар Азийн саятан хотууд дотор Улаанбаатар хот 107 дугаар байрт ордог аж. Уг нь Метрополис хот гэдэг нь хүн амынх нь тоо саяас дээш гарсан. Мөн хотын үйлчилгээ нь дэлхийн том хотуудын хэмжээнд хүрч, иргэдийнхээ эрүүл аюулгүй тохилог орчинд стресгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж чадсан байх шалгуурыг давсан байдаг. Хэдийгээр жил ирэх бүр нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа ч хүн амынхаа өсөлтийн хурдыг дэд бүтэц нь гүйцэхгүйд хүрчихээд байгаа нь нууц биш. Тиймээс хөгжлөөрөө дэлхийн метрополис хотуудтай ижил түвшинд очихын тулд олон ажлуудыг хийх нь гарцаагүй. Энэ бүх асуудлыг нийслэлийн удирдлагуудын зүгээс 2020, 2030 он хүртэл хийж хэрэгжүүлэхээр хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )