Барак Обамагийн цахим хаягт халджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

“Сирийн цахим арми” нэртэй хакерын бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Твиттер, Фэйсбүүк хаягийг хакердсан байна. Хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн “Organizing for Action” байгууллагаас хөтлөн явуулдаг “@BarackObama” Твиттер хаяг болон Фейсбүүк хуудсанд халдаж, “Сирийн тухай үнэнийг өгүүлнэ” гэх нэртэй видео бичлэгийг түүний хаягт байршуулжээ. Мөн түүнчлэн Сирийн хакерууд Барак Обамагын цахим хаягт халдсанаар зогсоогүй New York Times” сонины Твиттерт халдахыг оролджээ.

“Сирийн цахим арми” өмнө нь АНУ-д хэд хэдэн удаа өндөр түвшний хакерын оролдлого хийж байсан бөгөөд энэ нь Нэгдсэн улсын арми Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байсантай холбоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top