Эрдэмтэн Брүки Гринберг биологийн насаараа нэг нас ч хүрээгүй мөртлөө төрөөд 20 жил болж буй бүсгүй нас барсан тухай мэдэгдлээ. 20 жил амьдарсан ч Мэрилэнд охин биологийн хөгжлөөрөө нярай хүүхэдтэй ижил гэнэ. Харин оюуны хөгжлөөрөө ердөө 2 настай хүүхэдтэй адил хэмжээтэй байсан гэнэ. Үүнийг X синдром гэж нэрлэдэг бөгөөд дэлхий дээр ийм өвчтэй 12 хүүхэд байдаг ажээ. Нярай хүүхэд шиг биетэй тэрбээр хэзээ ч ярьж чаддаггүй байсан ч үргэлж инээмсэглэдэг байв. Мэрилэнд охины бие өсдөггүй үс, хумс нь ургадаг бөгөөд 4, 6 настай байхдаа тархи, ходоодны хүнд мэс засал хийлгэж байжээ. 2009 онд эмч нар түүнийг амьд үлдэх ямар ч боломжгүй гэж үзэж байсан ч азаар амьдарч чадсан юм.
Уг өьчин нь маш ховор тохиолддог генийн өвчин бөгөөд хромсомын буруу дарааллаас үүсдэг гэнэ. Ийм хүмүүсийн бие өсдөггүй ч зарим нэг хэсэг нь энгийн хүмүүсийнхтэй адил хөгжилтэй байж болдог. Жишээ нь Мэрилэнд охины шүд 16 настай хүүхдийнх шиг мөртлөө, ясны хөгжил нь 10 настай хүүхдийнхтэй адил. Одоо болтол генийн ийм өөрчлөлт яагаад бий болдгийг хэн ч тайлбарлаж чадаагүй юм. Эрдэмтэд ийм өвчтэй хүмүүст хэрхэн туслах талаар судалгаануудыг хийсээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
heerhii dee