Арабын “Аль-Арабия” телесувгийн сурвалжлагч Мохаммад Сайд Сирийн умард нутгийн Алеппо мужид амиа алдсан байна. Түүнийг Хреитан тосгонд байхад нь эрэгтэй хүн дуу намсгагчтай буугаар буудан хөнөөжээ.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдээлснээр бол Сирид иргэний дайн эхэлснээс хойш тус улс ийм мэргэжилтэй хүмүүст ихээхэн аюултай газар болоод байгаа аж. Сэтгүүлчид рүү босогчид ч, Засгийн газрын дайчид ч дайрах болжээ. Өнгөрсөн оны туршид Сирид хэвлэл мэдээллийн хэрэгслийн 39 төлөөлөгч амиа алдаж,21 сэтгүүлч хулгайлагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )