Манай өмнөд хөрш Хятад улсын дундаж давхаргын хүн амын тоо Англи улсын нийт хүн амаас 4 дахин их болсон гэх мэдээлэл байна. 2000-аад оны эхээр хот суурин газар амьдардаг иргэдийн дөнгөж 4% нь дундаж давхаргад хамаарагддаг байсан бол энэ тоо 2013 оны байдлаар 66%-д хүрсэн байна. Энэ хурдаараа өсвөл 2022 он гэхэд 75%-д хүрнэ гэсэн таамаглал гарчээ.
Хятадын дотоод эрэлт бага буюу экспорт дээр тулгууралсан эдийн засгийн бүтэцтэй байдаг нь тус улсын эдийн засаг Евро, АНУ гэх мэт гол хэрэглэгчдийн эдийн засгаас хэт хамааралтай байна. Иймд Хятад улсын засгийн газраас дотоод эрэлтийг сайжруулахын тулд иргэдийхнээ орлого зарлагыг нэмэгдүүлэх тал дээр олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх явдал юм.
Ингэснээр Хятадад байр, машин, Брэнд барааны эрэлт, сургалтын төлбөр нэмэгдэх хандлагатай байна. Нэг цагт дунджаар 2400 ширхэг авто машин борлуулагдаж, дэлхийн нэртэй брэндүүд болон том сүлжээ хоолны газрууд салбаруудаа олноор нээж байгаа юм. Жишээ нь “STАRBUCKS” өөрийн салбараа нэг өдөрт дор хаяж нэгийг нээдэг. Мөн дундаж давхаргын иргэдийн тоо өссөнөөр сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өсөн нэмэгдэж, тэдэнд чиглэсэн үйлчилгээний салбарууд илүү хөгжих боломжтой юм. Хятад улсад 2000 оны байдлаар дундаж давхаргын нэг хүнд ноогдох жилийн дундаж орлого 760 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 12,000 ам.долларт хүрээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
ҮҮН ШИГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ДЭЛХИЙН ТОМООХОН МЭДЭЭЛИЙН ХЭРЭГСЛЭЛҮҮДЭЭР АРАЙ ГАРДАГГҮЙ
Hudlaa medeelel bn,hyatad olssoor l bn shuu.mash haalttai tegeed hudlaa medee tsatsana.