Орост бензиний үнэ өснө

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Өнгөрсөн сард ОХУ-д бензиний үнэ 1.4 хувиар өсөж, оны эхнээс түлшний үнэ 5.8 хувиар нэмэгдээд буй тухай тус  улсын Статистикийн хорооны тайланд дурджээ. Харин энэ үед инфляци 4.7 хувьтай байсан гэнэ.ОХУ-д нефт боловсруулах хэд хэдэн үйлдвэр засвар хийх шалтгаанаар хаагдсан нь нийлүүлтийн хэмжээг багасгаж, түлшний үнийг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна. Тиймээс энэ оны эцэст бензиний үнэ 6 хувиар өсөх аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top