Дэвид Вэлч хэмээх Америк хүн Pontiac Montana руу өнгөрсөн сард машинтайгаа явсан байна. Дэвид гэрийнхэндээ хаашаа явж байгаа тухайгаа хэлээгүй аж. Гэтэл 46 хоногийн дараа нэгэн аялагч түүнийг Канзас дахь гэрээсээ хэдэн зуун километр хол газарт орших Ута дахь цөлд нас барсан болохыг олжээ. Машиндаа шархдаж, хөдөлж чадахгүй болсон тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг 32 жил ханилсан хайрт эхнэр болон 4 хүүдээ зориулан захиа бичиж өнгөрүүлжээ. Дэвидийн машин замаас хазайж гүн хавцал руу унасан байна. 54 настай Дэвид машин дотроо хөдөлж чадахгүй байсаар нас барсан бололтой. Түүнийг гэрээсээ гарсанаас хойш хайж эхлээд, цагдаад мэдэгсдэн ч гэртээ эргэж ирээгүй тул ор сураггүй алга болсон хүмүүсийн тоонд бүртгэсэн байна. Ойр орчимд нь хэн ч байхгүй зэлүүд газар байсан болохоор хэний ч тусламжийг авч чадалгүй нас баржээ. Түүнийг хавцал руу унаад босч чадахгүй хэдэн өдөр болсныг хэнч мэдсэнгүй. Гэхдээ Дэвид яагаад хол явсан нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )