Лондоны "Челси" баг Премьер лигийн хоёрдугаарт бичигдэж байгаа юм . Саяхан тус баг 18 настай залуу тоглогчтой мэргэжлийн гэрээ байгуулсан байна. Бертран Траоре хэмээх шинэ тамирчин Буркина Фасо улсын тамирчин юм байна. Тэрээр өнгөрсөн зун маш сайн тоглогч гэдгээ харуулж чадсанаар "Челси" багийн дасгалжуулагчид үнэлэгдэж чадсан аж. Бертран Траоре дөрвөн жил зургаан сарын гэрээ байгуулсан байна. Траоре 2009 онд Нигери улсад зохион байгуулагдсан 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 14 настайдаа оролцож байсан удаатай. Траоре довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )